Дүрэм

Тайлбар

  • Страйк / Strike - Хамгийн эхний шидэлтээр бүх 10 пинийг унагаах. Эдгээр пинүүдээс 10 оноо авч, дараагийн 2 шидэлтээр унагаах пинүүдын оноотой тэнцэх оноог нэмж өгнө. 
  • Спэйр / Spare - 2 удаагийн шидэлтээр бүх 10 пинийг унагаах. Эдгээр пинүүдээс 10 оноо авч, дараагийн 1 шидэлтээр унагаах пинүүдийн оноотой тэнцэх оноог нэмж өгнө. 
  • Фрэйм / Frame - 10 тоглолтын 1 үе, тоглолтын нийт онооны 10 онооны багц 
  • Тоглолт/ Game - Нийт 10 үеэс бүрдэнэ 
  • Зам / Approach – Тоглогчийн эхлэх байрлалаас торгуулийн шугам хүртэлх зай 
  • Торгуулийн шугам/ Foul line - Эгнээн дахь эхлэх шугам 
  • Торгууль/ Foul - Бөмбөг өнхөрүүлэх үед торгуулийн шугамаас хэтрэх эсвэл хүрэх
  • Дундаж/ Average - Тоглолтын нийт оноог тоглосон тоглолтын тань тоонд хуваах 
  • Дабль / A Double - Дараалан 2 strike хийх 
  • Түркэй / A Turkey - Дараалан 3 strike хийх 
  • Гаттер / Gutter - Бөмбөг эгнээний аль нэг талаар орон өнхөрөх 
  • Төгс тоглолт- Бүх 12 бөмбөг strike болсон тоглолт (300 онооны тоглолт) 
  • Вет Лэйнс / Wet Lanes - Зам маш тослог байдаг. Шидсэн бөмбөг аяндаа тэгшхэн шугамаар өнхөрнө. 
  • Драй Лэйнс / Dry Lanes - Нойтон эгнээний эсрэг буюу тослог багатай. Шидсэн бөмбөг хурдан мөргөж, хурдан эргэж ирнэ 
  • Покет / Pocket - Баруун гараар тоглодог тоглогч нарын хувьд 1 болон 3 дахь модны хооронд, солгой тоглогч нарын хувьд 1 болон 2 дахь модны хооронд онох. 
  • Брүклин/ Brooklyn – Нөгө талаас горхи буюу Брүк (Брүки) гэж нэрлэдэг. Энэхүү нэр нь Брүклиний гүүрнээс үүдэлтэй бөгөөд нөгөө тал гэсэн утгыг илэрхийлэг. 
  • Олд Ман / The Old Man - 200 оноотой тоглолт 
  • Андер, Овер, Пар / Under, Over & Par - Боулингийн лигд 200 онооны тоглолтыг дундуур буюу Пар гэдэг бол доогуур, дээгүүр гэсэн нь уг 200 онооноос хэдэн пинээр зөрөөтэй байгааг илэрхийлнэ. 
  • Слипер / Sleeper - Нэг пин нөгөөгийнхээ чанх ард байрлах. Жишээ нь 2 болон 8 дахь пин, 3 болон 9 дэхь пин. 
  • Вошаут/ Washout - Толгой пин оногдолгүй үлдэх. 
  • Лилли / Lilly - 5,7,10 дахь пин үлдэх 
  • Грандма тит / Grandma’s teeth - 3,4, 7 болон 10 дахь пин үлдэх 
  • Дракула тит / Dracula’s teeth - 4 болон 6 дахь пин үлдэх 
  • Бакет Эйтер / Bucket Either- 2,4,5,8 болон 3,5,6,9 дэх пин үлдэх 
  • Биг Фор/ Big Four- 4,6,7,10 дахь пин үлдэх 
  • Биг Файв Эйтер / Big Five Either - 4,6,7,8,10 эсвэл 4,6,7,9,10 дахь пин үлдэх