Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо


Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо нь “Биг Боулинг” төвийн үүсгэн байгуулагч Д.Амьбөхийн санаачилгаар 2009 оны 3-р сард байгуулагдсан. Монгол Улсад боулингийн олон нийтэд спортыг сурталчилан таниулах, хөгжүүлэх, сургалт явуулах, олон төрөлт тэмцээн зохион байгуулах, олон улсын тэмцээнд оролцох баг, тамирчдад бэлтгэл хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүд 3 удаа шинэчлэгдэн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амьбөх өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.

Тогтмол зохион байгуулагддаг тэмцээнүүд:

  • Холбооны цом - Жил бүрийн 2-р сард
  • Coca Cola Zero Bowling Championship - Сар бүр салбар тус бүрийн АШТ /НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН
  • City Cup - Жил бүрийн 10-р сард /НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН
  • Big Bowling Friendship үндэсний лигийн тэмцээн - Сугалаагаар хуваагдсан багууд
  • The King of Bowling team - 1 эмэгтэй+2 эрэгтэй /НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

Тэмцээний төрөл:

  • Эрэгтэй ганцаарчилсан
  • Эмэгтэй ганцаарчилсан
  • Хосын
  • Гурвалсан
  • Багийн /3 тамирчин/
  • Багийн /5 тамирчин/

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөх

Тэмцээний шагналууд