Индонез Улсын Жакарта-Палембанг хотод 2018.08.18-09.02 өдрүүдэд зохион байгуулагдах #Азийн_18-р тоглолтонд оролцохоор хүлгийн жолоо залж буй Монголын Боулингийн спортын #Үндэснийшигшээ багийн нийт тамирчиддаа өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Өнгөрсөн 10 жилийн /2009-2018/ хугацаанд Монголын боулингийн спортыг Сайнтай, Муутай нь #Ачааны_хүндийг нуруундаа үүрч яваа бидний үйл ажиллагааг хүндэтгэн хүлээн авч хамтран ажилладаг нийт тамирчид, боулинг сонирхогчид, аж ахуйн нэгж байгууллагууддаа талархлаа илэрхийлье!
Монголы боулингийн Үндэсний шигшээ багийн тамирчид:
Эрэгтэй тамирчид:
1. Ж.Содномдорж /Спортын мастер/
2. Ц.Лхаасүрэн /Спортын мастер/
3. Д.Чулуунбаатар
4. Х.Хишигбат
5. Ж.Цэвэгмид
6. Э.Амгаланбат
Эмэгтэй тамирчид:
7. Х.Өлзийхорол /Спортын мастер/
8. Ш.Гэрлээ
9. С.Дэлгэрцэцэг
10. н.Цэцэгсүрэн
11. н.Уранцэцэг
12. Т.Долгормаа
Боулингийн спорт маань Олимпийн төрөлд багтах болтугай!
Хүндэтгэсэн,
Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо
Big Bowling