Боулинг тоглоом

Боулинг тоглоом

Боулингийн оноо: 

Боулингийн тоглоом 10 тойрогтой.Хамгийн дээд оноо болох 9-р тойрогт авсан 120 орчим оноо 150 хүртэл нэмэгдэж болно, харин тоглогч 10 дах тойргоо тоглохдоо тухайн эгнээндээ 3 цохилт хийж (3 strikes) тэр нь оновчтой болвол тоглогч тоглосоор байх бөгөөд оновчтой хийлт бүртээ 30 оноо авна. 

Боулингийн өмсгөлийн дэг журам 

а/ Боулингийн өмсгөлийн хамгийн чухал хэсэг бол тоглогч тоглолтын үед боулингийн гутал өмссөн байх . Иймээс тохирожмтой гуталтай байх нь боулингийн дүрмийн хамгийн нэгдүгээрт орно. 

Хэрэв хэн нэг нь боулингийн ерөнхий дүрмийг үл даган гудамжинд өмсдөг гуталтайгаа тоглож байгаад хөлөн дээрээ бөмбөг унагаавал тэр хүн дахиж хэзээ ч энэ алдаагаа давтахгүй байх магадлалтай. Үнэндээ хүнд жинтэй бөмбөг хөлийн хуруунуудыг тань хугалж болзошгүй бөгөөд заримдаа өөр хүмүүс ч унагааж болно. 

Боулингийн техникийн арга барилын духай дүрэм 

Юуны түрүүнд таны боулингийн чадварыг дээшлүүлэх хэдэн энгийн хөдөлгөөн бий.Тухайн хүн баруун уу солгой юу гэдгээс шалтгаалан өөр байх боловч биеийн байрлал, шахалт, тавилтын дүрэм нь бараг адилхан байдаг. 

Сэтгэл санааны бэлтгэлийн тухай боулингийн дүрэм 

Энэ нь утгагүй мэт сонсогдож магадгүй ч анхаарал төвлөрүүлэх нь өндөр оноо авахад маш тустай. Биеийн байрлалын дүрмээ дахин тооцож бөмбөг тань өнхөрсөөр оновчтой цохилт хийж байна хэмээн урьдчилан төсөөл. 

Хамгийн муу боулингчид маш муу техниктэй байх бөгөөд бөмбөгөөө анхааралгүй чулууддаг. Иймэрхүү тохиолдолд бөмбөг хажуу эрмэгээр орох бөгөөд боулингийн үндсэн дүрмийг мэдэх нь маш чухал юм. 

Боулингийн ёс жаяг 

Аливаа спорт болгон өөрийн гэсэн ёс жаяг, дүрэмтэй байдаг. Жишээ нь гольфд тоглогчийг тоглох үед нь хэн нэг нь ярьж хөдөлж болдоггүй. Сагсан бөмбөгт чөлөөт шидэлтийн үед үзэгчид чимээ аниргүй байдаг байна. 

Бокс гэх мэт хатуу ширүүн спортод хүртэл нокаут хийсэн тоглогч тоо тоолсны дараа өрсөлдөгчдоо босч ирэх боломж олгон хамгийн хол өнцөгт очиж зогсдог байна.

Тэхээр боулингийн хувьд дүрмйн төсөөлөлтэй болчихвол хүндэтгэл хамгийн чухалд орно. Мэдвэл зохиуштэй зарим онцлогууд: 

Зөвлөгөө №1- Торгуулийн шугамыг чанд сахих 

Энэ нь дасгал сургуулилалт дасгал сургуулилалт, уралдаан тэмцээн, лигийн тоглолтонд хүртэл хамаатай. Та багийн тоглогч нар болон эргэн тойрны тань хүмүүсийн өмнө оноо болон багийханыг тань торгох алдаа гаргахгүй байх үүрэгтэй. Алдаа гаргах нь бүдүүлэг, таатай бус нөхцөл байдал үүсгэх бөгөөд ёс жаягийг зөрчсөнд орно. 

Зөвлөгөө №2 Хоорондох зам дээр сэв гаргахгүй байх 

Хэрэв таны боулингийн гутал халтирамтгай, наалдамхай бол (гудамжны гуталтай тоглохыг хориглоно) талбар дээр гарахаас өмнө үүнийгээ янзлах хэрэгтэй. Хэрэв таны гутал мөр гаргасан бол хатуу ноосоор арилгана. Шохой хэт их хэрэглэхэас татгалзах. Зам талбай дээр харандаа, тосон харандаа, шохой болон энэ мэтийн эд зүйлсээр мөр гаргахгүй байх. 

Зөвлөгөө №3 Өөрийнхээ ээлжийг иртэл сандал дээрээ суух 

Өөрийн ээлжээс өмнө босох нь тоглоомын талбар дээрээ байгаа тоглогчид шууд болон шууд бус байдлаар саад хийнэ. Бусдаас өөртөө хүсэх хүндлэлийг бусдад өг. Оновчтой цохилт хийх ухамсаргүй хөдөлгөөний эсрэг ямар ч дүрэм байхгүй. 

Маш олон боулингчид, мэргэжилтнүүд хүртэл үүнийг зарим үед хэрэгжүүлдэггүй. Хэрэв босохоор бол зөвхөн өөрийн эгнээний хүрээний зайг л хэрэглэх эрхтэй. Таны бие хажуугийн эгнээ хүртэл далийн явж зэргэлдээх боулингчидад саад болох ёсгүй. Сургуулилтын үед ухамсаргүй хөдөлгөөнөө багасгах дасгал хийвэл лигийн тэмцээн, уралдаанд үүнийгээ бага гаргах болно. 

Зөвлөгөө №4 Баруун талд байгаа тоглогчид анхаарал тавих 

Бөмбөгийг баруун талаараа савдаг учир баруун талд байгаа хүнд зүүн талд байгаа хүнээс болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв та болон таны баруун талд байгаа хүн зэрэг эхлэхээр бол түүнийг түрүүлж шидүүл. 

Зөвлөгөө №5 Шидэлтүүдийн хооронд шалдар булдар хөдөлдөөгөө багасгах 

Хөлөө урагш хойш савлах, 3,4 удаа хувцасандаа гараа арчих, хөлөө хөдөлгөлгүйгээр бөмбөгийг урагш хойш, дээш доош нь хөдөлгөх гэх мэт үйлдлүүд нь тоглолтыг хойшлуулахаас гадна таны сэтгэлийг улам хөдөлгөх болно. Эхлэх байрлалдаа орж байгаа онилж байгаад бөмбөгөө өнхөрүүл. 

Зөвлөгөө №6 Бусад тоглогчдийн анхаарлыг сарниулж төвөг учруулахгүй байх 

Бөмбөг авахдаа бусад тоглогчид саад болоогүй эсэхийг анхаар. Бөмбөгөө сонгосны дараа хэн нэгний зам дээр тээг болхогүй байх. Эдгээр нь аюулгүй байдлын маш чухал дүрэм бөгөөд мөн боулингийн зөв төрх байдлыг илэрхийлнэ. 

Зөвлөгөө №7 Өөрийн ээлж ирэх үед боулинг тоглоход бэлэн байх 

Гадны хүмүүстэй урт яриа үүсгэх, боулингид шууд хамааралгүй ямар нэг үйлдэлд оролцохгүй байх. Та багийханийхаа өмнө хариуцлага хүлээх бөгөөд өрсөлдөгчид тань таныг тоглоомонд байнга анхаарал хандуулахыг хүснэ. 

Зөвлөгөө №8 Суудал дээр суугаа хүмүүсээс анхаарлаа холдуулах 

Тоглох гэж буй боулингчийн анхаарлыг сарниулахгүй байх 

Зөвлөгөө №9 Ааш зангаа хянах 

Зөвлөгөө №10 Сайн ялагдагч бай 

Энэ нь таныг амархан бууж өг гэсэн үг биш хүн бүр жинхэнэ өрсөлдөгчид дуртай байдаг. Харин ялагдсан бол хожигдлоо ёс зүйтээгээр хүлээ. 

Зөвлөгөө №11 Зөвөлгөө хүсээгүй л бол бүү зөвлө 

Товчхондоо өөрөө бусдаас авмаар байгаа зөвлөгөөг бусдад өгөөрэй!!!