Анхны хошой аварга ганцхан онооны зөрүүгээр тодорлоо

Анхны хошой аварга ганцхан онооны зөрүүгээр тодорлоо

Анхны хошой аварга ганцхан онооны зөрүүгээр тодорлоо.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн “Big bowling friendship 2017” тэмцээний хоёрдугаар тойргийн хоёрдугаар шат өчигдөр Big bowling төвд амжилттай болж өнгөрлөө.

14 баг 6 тоглолт хийж өндөр оноотой 6 баг нь шалгарч, 1-ээр гарсан баг шууд аваргын төлөө тоглох эрхээ авч, 5 болон 6-гаар гарсан баг нь хоорондоо халз тоглож, хожсон баг нь цааш тоглох эрхээ авах журмаар тэмцээн явагдсан.

Өмнөх шатанд 1, 2, 3-аар гарсан багууд бүгд бага оноотой учраанууддаа өвдөг шороодож байсан бол энэ удаа тэд өндөр оноо авсан чансаагаа баталснаараа онцлог байв.

Тэмцээний аваргаар А.Батжаргал ахлагчтай Б.Мягмарцэнд, Э.Чүлтэмжамц нарын баг шалгарч, хоёрдугаар байранд Д.Нацагдорж ахлагчтай Б.Оргилмаа, Б.Оюунболд нарын баг, гуравдугаар байранд С.Батзориг ахлагчтай С.Хандаа, Г.Хүрэлбаяр нарын баг орсон юм.

Гуравдугаар байрын төлөөх тоглолтон дээр багуудын оноо тэнцэж, дахин тоглосон. Багуудын хожил, хожигдлын онооны зөрүү 10 орчимд эргэлдэж байсан нь тэмцээн маш өрсөлдөөнтэй, тамирчдын чансаа өсөж явааг харуулсан. Тэмцээний аварга баг 498:499 буюу ердөө ганцхан онооны зөрүүгээр тодорсон нь маш сонирхолтой байлаа. Ийнхүү А.Батжаргал ахлагчтай баг тус тэмцээнд анхны хошой аварга болсон юм.

Хамгийн өндөр оноотой буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс ТЭЦ-3 багийн тамирчин Э.Чүлтэмжамц 232 оноогоор, эмэгтэйчүүдээс “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа 222 оноогоор шалгарсан билээ.

                                                                                 

Шилдэг эмэгтэй тоглогч Т.Долгормаа - 222 оноо

Шилдэг эмэгтэй тоглогч Э.Чүлтэмжамч - 232 оноо