“Big bowling friendship 2017” тэмцээний 2-р тойргийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо

“Big bowling friendship 2017” тэмцээний 2-р тойргийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо

Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн хоёрдугаар тойргийн финалын ганцаарчилсан төрөл 2017.10.17 өдөр зохион байгуулагдлаа.

Гуравдугаар шатны 18 тоглолтын нийлбэр дүнгээр эрэгтэй 14, эмэгтэй найман шилдэг тамирчинг дөрөв дөрвөөр нь нэг бүс болгон хуваан өрсөлдүүлсэн бөгөөд шалгарсан хоёр нь цааш хасагдах журмаар аваргаа тодруулсан юм.

Тэмцээний цом, алтан медалийн эзэн буюу эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар “Big bowling” клубын тамирчин Ц.Лхаасүрэн тодорч, дэд байр байранд мөн тус клубын тамирчин С.Баярхүү, гуравдугаар байранд “Жа” клубын тамирчин Э.Энхбадрал нар тодорлоо.

Ц.Лхаасүрэн

С.Баярхүү

Э.Энхбадрал

 Эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын С.Дэлгэрцэцэг ганцаарчилсан төрлийн аварга болж, дэд байранд З.Гэрэл, гуравдугаар байр Ц.Мягмарцэнд нар тус тус шалгарсан билээ.

С.Дэлгэрцэцэг

З.Гэрэл

Ц.Мягмарцэнд

Халз тоглолтууд 200 орчим оноон дотор явагдаж, хожил болон хожигдлын харьцаа хэдхэн онооны зөрүүгээр шийдэгдэж байсан. Мөн оноо тэнцсэн тохиолдол хэдэнтээ гарсан нь тамирчдын чансааны өсөлтийг харуулав.