2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт боулингийн спорт нэмэгдэх үү?

2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт боулингийн спорт нэмэгдэх үү?

2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Зуны олимпийн наадмын хөтөлбөрт боулингийн спортын төрлийг нэмэх тухай асуудлаар дэлхийн боулингийн холбооны удирдлагууд Олимпийн наадмыг зохион  байгуулах хорооныхонтой уулзалт хийжээ. Дэлхийн боулингийн холбооны тэргүүн Кевин Дорнбергер 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн, Японы ерөнхий сайд асан Юширо Моритой уулзалт хийх үеэрээ спортын энэ төрөл сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог Японы боулингийн тамирчид Олимпийн наадамд амжилт гарган медалийнхаа тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг өгүүлжээ.

2020 оны Олимпийн наадамд энэ холбооны зүгээс эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон хосын гэсэн 3 ангилалд нийт 72  тамирчид оролцох боломжтой гэдгийг мэдээллээ. Мөн энэ спортын төрлийн тэмцээнийг зохион байгуулах тохиромжтой заал талбайтай болох, шинэ замыг тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт  бейсболл, эмэгтэйчүүдийн софтболл, карате, скуаш, вэйкбордын төрлийг нэмэх хандлагатай байна.